Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэнээс 19 хоногийн дараа Коронавирус илэрлээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарынг 28-нд гурван лабораторид нийт 216 хүнд шинжилгээ хийснээс 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургаадугаар сарын 10-д Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнээс гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрлээ. Тухайн иргэнд зургаадугаар сарын 10-нд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй, 22-нд давтан шинжилгээ хийхэд мөн илрээгүй. Харин өчигдөр гурав дахь шинжилгээнээс Коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл тухайн иргэнээс 19 хоногийн дараа вирус илэрч байна. Ийнхүү Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн 10-аас нь халдвар илрээд байна. 14 хоногийн тусгаарлах хугацааг 21 болгож өөрчилсөн нь ийнхүү үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 220, үүнээс 175 нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д 45 хүн эмчлүүлж байгаагаас 36 иргэний биеийн байдал хөнгөн, 9 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close