Г.Занданшатар: Монгол Улсын ирээдүйн төлөө, сайн сайхны төлөөх таны сонголт мэргэн байх болтугай

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн санал авах байранд очиж, санал өглөө.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэлхий нийтээр цар тахлын аюулаас сэргийлэх онцгой дэглэм тогтоод байгаа энэ үед төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгууль холбогдох дэг журмын дагуу амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү сонгууль төрт ёсны бодлого, үндсэн хуульд заасан хүний суурь эрх буюу сонгох сонгогдох эрхийг хүндэтгэсэн, хууль журмаа чанд баримталсан зарчим, хууль ёсыг удирдлага болгон зохион байгуулагдах учиртай.

Тиймээс сонгогчид үндсэн хуулиар олгогдсон суурь эрхээ хараат бусаар хэрэгжүүлэх нь  туйлаас чухал. Монгол Улсын ирээдүйн төлөө, сайн сайхны төлөөх таны сонголт мэргэн байх болтугай” гэсэн юм. Мөн тэрбээр, улс төрийн нам эвслүүд, нийт нэр дэвшигчиддээ үндсэн хуулиар олгогдсон хүний суурь эрх сонгох сонгогдох эрхийг хүндэтгэж, сонгуулийн хууль журмыг зөрчин сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө болон эд зүйл тараах, бусад хуулиар тогтоосон дэг журмыг зөрчих аливаа үйлдэл гаргахгүйгээр шударгаар өрсөлдөхийг уриаллаа.

Иргэд сонгогчдоо хууль бус үйл ажиллагаатай тэмцэж, нийтээрээ зөв шударга сонгуулийн төлөө нэгдэн хуулиа чанд сахин биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг мөн сануулав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close