Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд дөрвөн удаа гал түймэр гарчээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд энэ сарын 14-16-ны өдрүүдэд дөрвөн удаагийн удаа гал түймэр гарч, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид галыг шуурхай унтрааж, ажилласан.

Гал гарсантай холбогдуулан тус обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Интертаймент” ХХК-иудын удирдлагуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, өнжмөл шар өвс, ил задгай хог хаягдалд гал гарахаас сэргийлж, тохижилт үйлчилгээний компанитай хамтран хашаан доторх харуул хамгаалалтыг чангатгах, улиас модны унгирал буюу модны хөвөнг шатаахгүй байхад хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close