LIVE: Их дэлгүүрийн зургаан давхар шатаж байна

Тэртээ 1924 онд анхлан байгуулагдаж байсан Улсын Их дэлгүүрийн зургаан давхарт гал гарч байна. Галын  дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт 16.48 цагт иржээ. Дуудлагын дагуу  гал унтраах, аврах ангийн гурван тасаг ажиллаж байгаа ч одоо болтол унтрааж чадаагүй байна.  Албаны эх сурвалжийн мэдээллээр “УИХ-ын зургаан давхарт байрлах бэлэг дурсгалын тасгаас гал гарсан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг урьдчилан хэлэх боломжгүй” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close