БНХАУ-д бүтээсэн вакцин коронавирусний эсрэг бие үүсгэж буйг тогтоожээ

БНХАУ-ын “CanSino Biologics” компанийн бүтээж буй вакцины урьдчилсан үр дүнгийн талаар Lancet сэтгүүлд мэдээлсэн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Вакциныг тарих, хүний биед туршиж үзэхэд аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж чадаж байсан гэжээ. Вакцин хийлгэсэн 108 хүнээс авсан цусны дээжийн ихэнхэд нь саармагжуулагч эсрэг бие болон шинэ коронавирусний эсрэг дархлааны эсийн хариу урвал илэрсэн байна. Улмаар уг туршилтын вакцин нь 14 хоногийн хугацаанд хүний биед вирусийн эсрэг бие ба дархлааны эсийг үүсгэдэг болохыг харуулж байна. Үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатайг Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Мөн АНУ-ын Gilead Science компанийн Ремдесивир эмийг “COVID-19”-ийн хүндэрсэн өвчтөнд хэрэглэхэд эмчилгээний ор хоногийг бууруулж байгаа тухай албан ёсны судалгааг New England journal of medicine сэтгүүлд хэвлүүлжээ. Эргэн сануулахад уг тарилгыг хийснээр өвчтөний явцыг 15-11 хоног болгон бууруулж байгаа үр дүн гарчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close