“Эрдэнэс-Тавантолгой” ХК топ 100-д шалгарлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.  Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм.

2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монгол Улсын хэмжээнд анхдагч болсон. Түүнчлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажилласан. Үүнээс гадна ТӨБЗГ-аас хийсэн засаглалын үнэлгээгээр тэргүүлж, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар зөрчилгүй гарчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close