Д.Ганзоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүллээ

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болжээ.

Хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close