Наадмыг ‬‪телевиз, цахимаар дамжуулна

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамзохион байгуулагдах эсэхийг олон нийт ихээхэн сонирхож буй.

 Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Үндэсний их баяр наадмаа хэрхэн тэмдэглэх, ямар зохион байгуулалттай байх гээд олон асуулт хариултаа нэхэж байгаа юм.

 Тэгвэл Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос хэд хэдэн ажлын хэсэг байгуулж, Үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах  тал дээр санал авчээ. Улмаар баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэ талаар “Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. ‪Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна. ‬‪Телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэж байна.” хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close