Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн чөлөөлөгджээ

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр дээд шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулжээ.

Улмаар Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу хамгийн олон жил ажилласан шүүгч Ч.Тунгалагт Дээд шүүхийн тамгыг үлдээлээ.

Цаг үеийн байдалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close