Цагдаагийн алба хаагч амь насаа алджээ

Хөвсгөл аймагт гарсан автозамын ослын улмаас нэг хүн амь насаа алдаж, гурван хүн гэмтжээ.

Уг хэрэг нь Хатгал тосгоноос 9 км зайд мөнгөлөг өнгийн приус-20 загварын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Тус ослын улмаас 25 настай Б газар дээрээ нас барж, автомашинд зорчиж явсан 25-28 насны гурван хүн гэмтжээ.

Улмаар хэргийг шалгахад, осол гаргасан автомашиныг нас барсан эрэгтэй жолоодож явсан нь тогтоогдсон бөгөөд талийгаач нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажилладаг байжээ. Харин гэмтсэн иргэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба аймгийн цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close