Ц.Ганзориг: Сурагчид улирахгүй

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар  Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн Улсын Онцгой комиссын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг авч хэлэлцээгүй шалтгаан нь бэлтгэл ажил нь дуусаагүй байгаагийнх. Энэ асуудал ирэх долоо хоногт тодорхой болно. Хувийн дунд болон их, дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийг буцаан авах талаар эцэг эхчүүд санал гаргасан. Тиймээс сургууль, цэцэрлэг нь ороогүй байгаа бол ирэх жилийн сургалтын төлбөрт шилжүүлэх зохицуулалтыг төрөөс хийж байгаа. Шийдэх, тооцоолох олон асуудал байгаа. Тэднийг судлах, бэлтгэл ажлыг хангаж байна. Хүүхдүүд улирахгүй гэдгийг хэлье” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close