АН-ын ЕНБД Ц.Тувааныг чөлөөлж, НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилжээ

  1. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Ц.Туваан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Иймд түүний хүсэлтийг өнөөдөр хуралдсан тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр хэлэлцэж, хүсэлтийг хүлээж авсан байна.

Учир нь тэрээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хөдөө орон нутагт нэр дэвшин өрсөлдөх тул ийнхүү өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас татгалзах хүсэлтээ гаргажээ. Харин АН-ын дарга С.Эрдэнэ ЕНБД асан Ц.Тувааныг тус намын дэд даргаар томилуулах санал оруулж, ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Түүний оронд Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг томилжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close