Сургууль, цэцэрлэгийг 9-Р САРЫН 1 ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАХ асуудлыг хэлэлцэж байна

Улсын Онцгой комисс яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдаан 13:30 цагт эхэлжээ. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийг хэлэлцэж байгаа аж.

Тэрбээр өчигдөр УОК-т хэд хэдэн чиглэл өгсөн юм. Тодруулбал “Гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах,

Иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татах,

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн юм.

Хуралдааны дараа олон нийтэд нэгдсэн мэдээллийг өгнө гэв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close