Редакцийн сонголт

АНУ-ын халдварын ГОЛОМТОД ажиллаж буй Монгол эмч

Тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа  коронавирусний голомт болсон АНУ-ын Нью Йорк хотын яаралтай түргэн тусламжийн эмнэлгийн хүлээн авахад Монгол эмэгтэй ажиллаж байгаа гэнэ.

Энэ тухай түүний хүү О.Мөнхжин “Xэзээ ч гомдоллодоггүй, гоншигонодоггүй, урдаx ажлаа, xүлээж авсан үүргээ л xамгийн сайнаараа xийxийг xичээдэг, миний эгэл баатар…  Ээж минь АНУ-ийн Covid -19 өвчлөлийн голомт “New York” хотын эмнэлэгт, яг одоо түргэний хүлээн авахад эрүүл мэндийн энхийн манаандаа гарч байна!

Танаас минь л энэ муухай өвчин холуур өнгөрөг. Маш их санаа зовж, бас бахархаж байна шүү хүү нь! Жинхэнэ баатрууд бол эмч нар юм гэдгийг бид энэ муухай тахлаар ойлгож авч байна даа! Та бол миний баатар!” хэмээсэн байна.

Монгол эмч маань АНУ-ын иргэдийг коронагаас авахад монгол хүнийхээ нэр хүндийг өндөрт өргөж ажиллаарай. Таниар Монголчууд бид бахархана.

Image may contain: 1 person, closeup and indoor

Image may contain: 2 people, people smiling, indoor

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close