Редакцийн сонголт

Дэд сайд асны хүү 90 оны “горилогч”

АН-аас УИХ-ын сонгуульд нэр двшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ төлсөн жагсаалтын дотор “90 оны хүүхэд” гэсэн тодотголтой нэгэн горилогч байсан. Тэр нь Пүрэвбаатарын Мөнхтулга гэх энэ залуу байжээ.  Улс төрд ч, бизнест ч жинхэнэ  утгаараа өв залгамжлагч болж байгаа энэ залуугийн аав Ө.Пүрэвбаатар нь  Шийдлийн Засгийн газарт Эрчим хүчний дэд сайдын алба хашиж байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин Монполиметийн Ц.Гарамжавт ялагдсан. Оргүйгээс охинтой нь гэгчээр УИХ-ын сэнтийгээс дэд сайдын  суудалд очсон. Гэвч удалгүй огцорсон. Харин энэ удаад өөрийн ууган хүү Мөнхтулгыг улс төрд оруулж буй бололтой. Аавынхаа “Хөх чоно” гэх компанид ажиллахаас өөрөөр төрд ч, бизнесийн салбарт ч өөрийн бий болгосон түүхгүй энэ залууг АН-ын гишүүд нь ч сайн таньдаггүй юм байна. Тиймээс л ямар сайндаа “90 оны хүүхэд” гэж тодорхойлох вэ дээ.

Мөн тодотгоход Ө.Пүрэвбаатар нь  улс төр бизнесийн сүлжээнд  нөлөөтэй нэгэн бөгөөд дунд охин нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын  бэр гэнэ шүү. Улс төр, бизнесийн салбар дахь ураг садны сүлжээ гэж …..

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Яанадаа яана улс орон маань сүйрлээ. Үе удмаараа төр барих гэж шуурдаг болждээ. Энэ нусанхаЙ пацаан бол одоо юүхэвдээ зүгээр л холхон бай

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close