Редакцийн сонголт

“Чингис хаан банк”-ны хохирогчдын холбоо 72 цагийн дотор хохирлоо барагдуулахыг шаардлаа

“Чингис хаан банк”-нд байршиж байсан ЭМД-ийн мөнгийг  банканд давуу байдал бий болгон, 2019 оны IV/30-наас VIII/31 хүртэлх хугацаанд дансны үлдэгдэл мөнгөнөөс нийт 86.2 сая гаруй төгрөгийн хахууль авсан үйлдлээ хэрэгт холбогдогчид хүлээн зөвшөөрсөн тул СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, ял сонсгоод байгаа.

Шүүхийн шийдвэрээр тус банкийг 125 сая төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг тус банкинд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор тус банкны үйл ажиллагаа өнгөрсөн оны сүүлчээс эхлэн доголдож Монголбанкнаас Хяналт шалгалтын ажлын хэсэг томилогдон ажилласан. Гэвч өнөөдрийг хүртэл Монголбанк хадгаламж, эзэмшигч, харилцагч байгууллагуудын удаа дараагийн хүсэлт шаардлагад хариу өгч, арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс мөнгөө нэхээд авч чадахгүй хохирсоор буй иргэд, байгууллагууд нэгдэж  “Чингис хаан банкны хохирогчдын холбоог байгуулсан. Тэд өчигдөр “Чингис хаан банк”-ны удирдлагуудтай уулзаж 72 цагийн дотор мөнгийг нь буцаан өгөхийг шаардлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close