УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгчээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас УИХ-д сонгогдсон ч өдгөө нам бус болсон. Учир нь тэрбээр намын дарга Н.Энхбаяртайгаа түнжин хагарч, албан тушаалыг нь булаах гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болоогүй. Улмаар тэрбээр АН-д талтай болсон. Өнгөрсөн онд гэхэд л О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэж, бүлэг байгуулан хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээлж байв. Өнгөрсөн хугацаанд түүнийг АН-д элсэх гэж байгаа талаар мэдээлэл гарч байсан ч үгүйсгэж байсан. Хэд хоногийн өмнө гэхэд л түүнийг АН-д элсэхээр болсон, гишүүнээр бүртгэж, тун удахгүй үнэмлэхийг гардуулна.  2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө өгчээ.  Түүний нэр сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө өгсөн гишүүдийн нэрсийн жагсаалтад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close