Мотоцикл онхолдож, 13 настай хүүхэд амиа алджээ

Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 676 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 зөрчлийг шалгажээ.

Ослын улмаас нэг хүний амь хохирсон бол 10 хүн бэртсэний хоёр нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослыг дурдвал, өнгөрсөн сарын 31-ны 18.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хоёрдугаар багийн нутаг “Цэлгэрийн бууц” гэх газар шороон замд улсын дугааргүй UB MOTO загварын мотоцикл онхолдож, жолоодож байсан 13 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад энэ сарын 2-нд өөд болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close