Д.Нямхүү: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэдээс Коронавирус илрээгүй

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамнаас өчигдөр хоёр аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлж байсан. Тэдгээр тохиолдлуудын шинжилгээний хариу гарчээ.  Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Энэ сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймаг буюу Зүүн хараад нэг, мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарлаа.

Цэргийн госпиталд тусгаарлагдсан Катар улсаас ирсэн 42 цэргийн албан хаагчдын шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар буюу уушигны хатгалгаагаар эмчлүүлж байгаа 81 сорьцод коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн госпиталд тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Орхон аймагт тусгаарлагдсан 20, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийжээ” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close