Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирж явна

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 255 том хүн, 6 нярай хүүхэд өнөөдөр эх орондоо ирсэн. Тэгвэл хуваарийн дагуу Япон улсаас иргэдээ авчирах МИАТ- ийн тусгай үүргийн онгоц иргэдээ аваад эх орондоо ирэх гэж байна. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгт багтсан хүмүүсийн дотор экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багтжээ. Тэрбээр бусад монгол иргэдийнхээ хамтаар Наритагийн буудлаас онгоцондоо суусан байна. Ийнхүү эх орноосоо явсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаан сарын дараа коронавирусний далбаан дор тусгай чиг үүргийн онгоцоор эх орондоо ирэх гэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close