УИХ-ын дөрвөн гишүүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

Жил гаруйн өмнө  УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлж байсан. Тодруулбал ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг яллагдагчаар татах тогтоолоо УИХ-д танилцуулж, дээрх хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухайгаа мэдээлж байсан.

Гэвч УИХ гишүүдээ хамгаалж үлдсэн юм. Тэгвэл гишүүдэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Прокурорын байгууллага яллах дүгнэлтээ үйлдээд шүүхэд шилжүүлэх юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт буруутгаж байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close