Д.Лүндээжанцан: Ямар нэгэн байдлаар парламент аюулгүй байдлаар хуралдах шаардлагатай байна

УИХ-ын чуулган түүхэндээ анх удаа цахим дэгээр хуралдах гэж байна. Технологийн бэлтгэл ажлыг яаралтай хийх шаардлагыг тавьж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбар өглөө. Тэрбээр УИХ-ын хуралдааны танхимд хуралдаан даргалагч, зөвлөлийн гишүүд, байнгын хороон дарга нар байх ёстой. Том зааланд 10 гаруй хүн тараад суухад аюулгүй. Нэг хэсэг нь Жанжинсүхбаатарын танхим, Их эзэн чингис хааны танхим, Б, Г танхим гээд тоноглогдсон дөрвөн зааландаа цөөн цөөнөөр хуваагдаж сууж болно. Нэг хэсэг нь өрөөнөөсөө явж болно. Тоноглогдсон газруудаасаа хуралдах ёстой.

Би хууль санаачлагчийн хувьд Тамгын газарт шаардлага тавьж байгаа. Тагнуул, технологийн байгууллагуудтай хамтран ажиллаад техникийн тестүүдээ өнөөдрөөс хийж байна.

 Нэг дор сууж байгаа юм шиг хуралдана. Бразилийн парламент мөн энэ маягаар хуралдаад эхэллээ. Маш олон хууль хүлээгдэж байна. Тиймээс ямар нэгэн байдлаар парламент аюулгүй байдлаар хуралдах хэрэгтэй. Засгийн газраас эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй холбоотой 10 гаруй асуудал орж ирж байна. Үүнийг бид яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Тиймээс цахим хуралдааны дэг гэдгийг гаргаж, нээж өгөхөөс аргагүй байна. Цахим дэгээр хуралдах боломжийг яаралтай бий болгож өгөх шаардлагатай” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close