Тамхи татдаг хүмүүс КОВИД-19 халдвараар амь насаа алдах магадлал өндөр

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өгөх үеэр Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өвчлөл, тархалт ойрын хэдэн сард буурахгүй гэдгийг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна.

АНУ-ын эрдэмтдийн судалснаар нийт өвчтэй хүмүүсийн 10.9 хувь нь чихрийн шижинтэй, 78 хувь нь ямар нэгэн эрүүл мэндийн суурь өвчтэй, 9.2 хувь нь уушгины өвчтэй хүмүүс байна.

Тамхи татдаг хүмүүс КОВИД-19 халдвараар өвчлөх, халдвар авсны дараа хүндрэх, амь насаа алдах магадлал өндөр байна. Тийм учраас дэлхий нийтээр тамхины хэрэглээнээс татгалзаж, тамхиа багасгах гэсэн чиглэл, зөвлөмжийг өгч байна” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close