Д.Нямхүү: Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй. Өөрөөр хэлбэл тус онгоцоор ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.  Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хийгдэж байгаа бөгөөд сорьц ирж байгаа. 

Нийт 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close