Цоохор ирвэсийн түүхий эд зарах гэж байсан иргэдийг илрүүлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Номин” хайпер маркетын авто зогсоол дээр ирвэсийн арьс тээвэрлэн явсан иргэнийг илрүүлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 47 настай иргэн А нь хоёрдугаар сарын 19-ний өдрийн 17:52 цагийн үед автомашиндаа ирвэсний арьс тээвэрлэн, зарж борлуулах гэж байжээ. Хэргийн газраас ирвэсний арьс хоёр ширхэг, амьтны гавлын яс хоёр ширхэг, эрүүний яс хоёр ширхгийг хураан авсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Цоохор ирвэс  нь “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориглодог амьтан юм. Цоохор ирвэсийн түүхий эд болох арьс, гавлын яс, соёо зэргийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байгаагаас ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close