Редакцийн сонголт

Америкийн хуульчид экс ЕС-д улс төрийн орогнолын туслалцаа үзүүлж эхэлсэн үү

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-ын  “Amsterdam & Partners” хуулийн фирмээр өөрийгөө өмгөөлүүлэн, тус фирмийн хуульч Роберт Амстердам эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болсон.

Тус фирмийн хуульч Роберт Амстердам “Миний үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгт холбогдуулсан хэрэг бол Засгийн газрын албан тушаалтнууд улс төрийн зорилгоор шүүгчдийг ашигласан жишээ юм. Ч.Сайханбилэг гэм буруугүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг бүрэн эрхийнхээ дагуу уул уурхайн гэрээг ил тод хийсэн” гэсэн утгатай мэдээлэл хийгээд буй.

Үүнтэй холбогдуулан Ч.Сайханбилэгийг өмгөөлөх АНУ-ын хуулийн фирм болон хуульчид Монгол Улсад эрх зүйн үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх яриа хөндөгдөөд байгаа билээ. Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиар бол хуульч Роберт Амстердам болон түүний ажилладаг “Amsterdam & Partners” хуулийн фирм Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ХЗДХЯ-нд бүртгүүлээгүй мөн хуульд заасан шалгууруудыг хангаагүй учраас  боломжгүй юм байна. Учир нь

  1. Манай улсад үйл ажиллагаа явуулах хуульч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1 болон 9.2-т зааснаар хуульчийн шалгалтад орж тэнцсэн, Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж, татвараа төлөх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй
  2.  Улсын дээд шүүхэд хандан бүртгүүлж өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх нээлгэх, монгол хэлээр ярьж бичдэг байх зэрэг шаардлага, шалгуур тавихаар хуульчилсан аж.
  3. АНУ-ын  “Amsterdam & Partners” хуулийн фирм Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ХЗДХЯ-нд бүртгүүлэх ёстой юм байна.     
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3-1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” гэж заасан учраас хуульч, өмгөөлөгч яалт ч үгүй монгол хэлтэй байх хэрэгтэй юм байна.

Эдгээр үндэслэлээр Ч.Сайханбилэг дээрх хуулийн фирм болон хуульчаар Монголд эрхээ хамгаалах боломжгүй болоод байна. Тиймээс түүнийг гадаадын аль нэг улсаас орогнол хүсэхэд дээрх хуулийн фирм эрх зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн мэдээлэл байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close