Замын-Үүдэд 105 хүнийг түр тусгаарлажээ

Замын-Үүд боомтоор өчигдөр 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр шинэ коронавирусийн халдварын сэжигтэй зорчигч орж иржээ. Тухайн иргэнийг хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарласан байна. Тэрбээр БНХАУ-ын Сычуань мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад авсныг МХЕГ-аас мэдээлэв.

Замын-Үүдэд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 105 хүнийг түр тусгаарлажээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close