ФОТО: ХУУЛЬЗҮЙН ЯАМНЫ ТАНСАГ ТОХИЖИЛТ

“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг  620 гаруй сая төгрөгөөр тохижуулсан  Хууль зүйн яамны дарга нарын өрөө, танхимыг үзэх гэж очсон байх үедээ  цагдаагийнханд албадан баривчлагдсан. Тэрбээр сүүлд Төрийн тусгай хамгаалалттай газар танхайрсан хэмээн хэрэг үүсгэж шалгаж эхэлснийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. 

Тэрээр, Хууль зүйн яамыг “тавилга шинэчлэл, тохижилтод 626 сая төгрөг зарцуулсан” гэх мэдээллийг анх гаргаж тавьсан.

Тодруулбал,

  • Нэг  давхрын үүдний танхимын дотор заслыг 61 сая төгрөгөөр
  • Төрийн нарийн бичгийн даргын өрөөг 51 сая төгрөгөөр
  • Уулзалтын өрөөг 46 сая төгрөгөөр тус тус тохижуулжээ.

Хэрхэн яаж тохижуулсныг харах хүсэлт тавин тус яам руу орсон ч  баривчлагдсан. Тэгвэл Хуульзүйн яамны тохижилтын зарим зураг дэлгэгджээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close