Ч.Улаан: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналаа нууцын зэрэглэлтэйгээр хүргүүлсэн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдах Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны гадаад томилолттой холбоотойгоор хойшилсон. Тэгвэл ХХААХҮ-ийн хэвлэлийн алба Сайд Ч.Улаанаас энэ талаар тодруулжээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ талаар  “ХБНГУ-д жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулагддаг Хөдөө аж ахуйн сайд нарын дэд хэмжээний уулзалт, “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармагт оролцохоор энэ сарын 16-23 хүртэл ажлын айлчлалаар явсан.

Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхийг мэдэж байсан учраас явахаас өмнө хуралдахыг дэд хорооны дарга гишүүдээс хүссэн ч хуралдаагүй.

ХБНГУ-д зохион байгуулагдаж байгаа Хөдөө аж ахуйн сайд нарын дэд хэмжээний уулзалтад олон улсын Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурлыг удирдах байсан тул томилолтоо хойшлуулах боломжгүй байсан.

Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдахдаа ирцэнд авахыг хүсч өөрийн саналаа нууцын зэрэглэлтэйгээр 2020 оны 1-р сарын 16-нд албан бичгээр хүргүүлсэн. Тиймээс миний ажлын айлчлал Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшлох шалтгаан болох учиргүйг албан ёсоор хэлье” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close