Редакцийн сонголт

Э.Оюунболд Сар шинийн барилдаанд барилдах эрхгүй

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн учир Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн байдаг.

Э.Оюунболд “Өдрийн сонин”-ы сэтгүүлчтэй саявтар уулзахдаа “Цагаан сарын барилдаанд зодоглоно” гэсэн утгатай зүйл дурдсан байсан.

МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжав түүнийг сар шинийн барилдаанд барилдах боломжгүй гэжээ.  Тэрбээр “Баяр наадмыг зохион байгуулах хороо түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэх албан ёсны хариу өгсөн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close