ХЗДХЯ-ны 51 сая төгрөгөөр тохижуулсан өрөөг үзэх хүсэлт тавьсан Б.Мөнхцэлмэг баривчлагдлаа

“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн шилэн дансанд хяналт тавьж, төрийн байгууллагуудын орлого зарлагад хяналт тавьж буй. Гэтэл Хуульзүй дотоод хэргийн яамныхан их хэмжээний мөнгөөр өрөөгөө тохижуулж, тавилга эд хогшил авсан баримт илэрсэн. Тодруулбал ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авсан байсан юм.  Улмаар тус хөдөлгөөнийхөн тэдгээр өрөө болон тавилгыг үзэх хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй юм. Улмаар өнөөдөр яам дээр очиж, өөрийн биеэр танилцах хүсэлт тавьж, шаардсан ч Хуульзүй яамныхан цагдаа нараараар хамгаалуулж, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийг баривчиллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close