Сэрэмжлүүлэг: 14 настай хүүхэд өөрийгөө боомилжээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2020 нэгдүгээр сарын 18-ны өдөр 15:10 цагт өөрийгөө боомилсон хүүхэд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймаг Чандмань Өндөр сумын нутагт  гарсан хэргийг шалгахад тус аймгийн харьяат 14 настай эрэгтэй Т нь өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байжээ.

Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Өөрийгөө боомилж нас барсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд юуны учир ийнхүү амиа хорлох болсон талаар мөрдөн шалгаж холбогдох гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close