Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр болжээ

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр болжээ. Тэрбээр УИХ-ын 40 дүгээр тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшин, өрсөлдөхөө өнөөдөр мэдэгдсэн байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнд өнөөдөр /2020.01.20/ Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүний үнэмлэхийг нь гардуулан өгчээ. Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь эрэгтэй нь 100 сая, эмэгтэй нь 60 сая төгрөг сонгуульд зарцуулах зардал болгон төлөх ёстой.

Энэ мөнгөө Ардчилсан намд төлсөн үү гэсэн асуултад АТГ-ын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан “Мөнгөний асуудал ярихгүй” гэдэг тайлбар хийсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close