Ц.Нямдорж: Прокуророос нууц гэсэн дардастай бичиг ирсэн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралджээ. Улмаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн учраас ирэх долоо хоногт уг асуудлаар дахин хуралдахаар болсон талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдээллээ.

Тэрбээр  Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал нууцын зэрэглэлтэйгээр 15-ны өдөр ирсэн. Түр хороо гурван гишүүний ирцтэйгээр хуралдлаа. Таван гишүүнтэй гэдгийг мэднэ. Лүндээжанцан прокуророос бичиг ирэхээс өмнө  гадаадад явсан. ЧУлаан бичиг ирсэний маргааш нь явсан. Халдашгүй байдлын хорооны хурлыг бүрэн бүрэлдэхүүн ирцтэйгээр хийх нь зүйтэй гэсэн учраас хойшилж байна. Лүндээ гишүүн энэ сарын 19-нд ирнэ. Тэгэхээр Ч.Улаан сайдыг дуудуулж магадгүй нь. Өөрөөр хэлбэл 48 цагийн дотор хариу өгөх хуулийн заалт энэ мэт шалтгаануудаас болж зөрчигдөх нь.

Прокуророос нууц гэсэн дардастай бичиг ирсэн. Хуралдаан нууцаар явагдсан. Дотор нь хэлэлцэгдэж байгаа асуудал нь одоо мөрдөгдөж байгаа хэрэг учраас тодорхой зүйл ярьж болохгүй.  Ерөнхий прокурор хоёр гишүүн байхгүй байгааг мэдээгүй юм байлгүй. Н.Номтойбаярын хүсэлтээр хурлыг нээлттэй явуулах бололцоо байхгүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close