“Г.Доржзодов “60 тэрбум”-ын хэрэгт яллагдагчаар татах боломжгүй”

“60 тэрбум”-ын схемийг зохиож, тэдэнд улс төрийн албан тушаалыг ингэж наймаалах боломжтой гэж санал болгосон Г.Доржзодов ямар нэгэн шийтгэл хүлээлгүй, ардын баатар болоод үлдсэн нь олныг ихэд талцуулдаг. 60 тэрбумын бичлэгийг өөрөө бичиж, олон нийтэд дэлгэсэн түүнийг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Тиймээс Г.Доржзодовыг яллагдагчаар татах эсэх, тийм хууль эрх зүйн гаргалгаа байгаа эсэх нь олны сонирхлыг татаж буй.

Энэ талаар түүний өмгөөлөгч “Ерөнхийдөө шүүх хурлын тов гараагүй байна. Г.Доржзодов шүүх хуралд өмнөх шигээ яллагдагчаар бус гэрчээр оролцох байх. Одоогоор энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга. Хуулийн байгууллагаас яллагдагчаар татах тухай ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй. Ер нь тэгэх боломжгүй” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close