ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж 626 сая төгрөгөөр тавилга авсан БАРИМТ

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг 360 сая төгрөгийн үнэтэй 2018 оны лексус 570 автомашин унаад тансаглалаа хэмээх шүүмжлэл өндрөө авсан. Тухайн үед сайд “Саяхан манай яамныхан хуучин машинуудыг зохицуулалт хийж, шинэ машин авсан нь үнэн шүү. 0101 УБҮ улсын дугаартай “Лексус 570” машиныг би унадаг нь үнэн” хэмээн тайлбарлаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “шударга” сайдынхаа энэ тансаглалд цэг тавьж буцааж зарахыг үүрэгдсэнээр дуулиан  хэсэг намжиж байсан юм.

Хэсэг гэж тодотгосны учир нь өнгөрсөн наймдугаар сард уг машиныг ОХУ-аас Түдгэний Мөнхбат гэх хүн 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдөр “Лотус Голд Майнинг” ХХК-ийн нэрээр худалдан авч, Монголд оруулж ирсэн, ингэхдээ хоёр улсын хил гаалиар дипломат хөнгөлөлттэйгээр хөлөөр нь оруулж ирсэн тухай мэдээлэл дахин цацагдаж эхэлсэн. Дээрх Т.Мөнхбат гэх хүн Ц.Нямдорж болон түүний хүү Н.Анхбаяр Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын даргаар ажиллаж байхдаа Түдгэний Мөнхбатыг 2017 оны аравдугаар сарын 11-нд Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газрын худалааны төлөөлөгчөөр томилуулсан байж болзошгүй байгаа юм.

Хамгийн сүүлд 170 иргэн 60 насандаа тэтгэвэрт гаралгүй, таван жил илүү ажиллах цалинтай тэнцэх хэмжээний өндөр өртөгтэй тансаг зэрэглэлийн өнөөх автомашинд зүүлттэй байсан “0101-УБҮ” автомашины улсын дугаар Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Баясгалангийн жийп автомашинд зүүлттэй яваа нь олны нүдэнд өртсөн байдаг.

Гэвч Хуульзүй дотоод хэргийн яамны тансаглал үүгээр дууссангүй. ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авсан баримт дэлгэгдлээ.

“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн шилэн дансанд хяналт тавьж, төрийн байгууллагуудын орлого зарлагад хяналт тавьжээ. Гэтэл Хуульзүй дотоод хэргийн яамныхан их хэмжээний мөнгөөр өрөөгөө тохижуулж, тавилга эд хогшил авсан байна. Тодруулбал ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авчээ.

 

626 сая төгрөгөөр тавилга авсан баримт.

Хуульзүйн дотоод хэргийн яамны ТНБД Г.Билгүүний өрөөг 51 сая төгрөгөөр тохижуулсан баримт.

 

Б.Ариунзаяа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close