Дорноговь аймагт гар утас дэлбэрснээр 45 настай иргэн гэмтжээ

Дорноговь аймгийн Айраг сумын нэгдүгээр багийн иргэн М-ийн халаасандаа хийсэн гар утас дэлбэрч цээжин хэсэгт бэртэл авч, зүүн гарын бугалга хэсэг тасарсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэрэг өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр гарсан бөгөөд “АОВРОРУ ХХК”-ны ажилтны энгэрийн халаасанд байсан “САМСУНГ” гранд загварын  утас дэлбэрсэн байна.

Цагдаагийн мөрдөгчид шатсан утсыг хураан авч хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close