Редакцийн сонголт

Хар тамхины хэргээр саатуулагдсан Дэд сайдын охин суллагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас  нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг баривчлахад Эрүүл мэндийн дэд сайд асан Б-гийн охин байсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг саатуулах хугацаа дууссан учир өнөөдөр /2020.01.14/ сэжигтэн Б-г батлан даалтад гаргажээ.

Сэжигтэн Б нь  одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.

Харин энэ  удаа үйлдэл дээрээ баригджээ. Шалгалтын явцад метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close