Редакцийн сонголт

Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 43-р галт тэргэнд охиноо төрүүлжээ

Нэгдүгээр сарын 13-н буюу өнгөрсөн шөнө 00:23 цагийн үед Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 43-р галт тэргэнд ээж, эгч нарын хамт гэр бүлээрээ зорчиж явсан Э.Энхнар хэмээх долоон сартай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж, эсэн мэнд амаржжээ.

Эмэгтэйг өвдөж эхлэхэд галт тэрэгний үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар эмнэлэгт яаралтай мэдэгдэж, ойрын өртөөн дээрээс тосож авахуулах арга хэмжээ авсан байна. Гэсэн ч эмэгтэй эмнэлгийн тусламж авах завдалгүй төрөх болсон тул хүүхэд эх барьж байсан туршлагатай эмэгтэй зорчигчийг олж, эсэн мэнд төрүүлжээ. Эх, охин хоёрыг эсэн мэнд төрүүлсэн ачтанг Ц.Ханддулам гэдэг аж.

Ийнхүү УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар анхны хүүхдээ төрүүлж, охинтой болсон залуухан ээжид халуун сэтгэлээр хандаж, төмөр замчны үүргээ нэр төртэй биелүүлжээ.

Галт тэргэнд төрж, хүн болох тохиолдол жил бүр гардаг бөгөөд энэ жилийн анхны тохиолдол нь энэ аж. Суудлын галт тэргэнд мэндэлсэн анхны хүүхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд 1960 оны дөрөвдүгээр сарын 25-нд мэндэлсэн бөгөөд аав, ээж нь Ганзам гэдэг нэр хайрлаж байжээ. Харин галт тэргэнд хүүгээ төрүүлсэн М.Цэрэндэжид хэмээн тэр эмэгтэй хожим нь 1970-1996 он хүртэл УБТЗ-ын зорчигчийн вагон депод орон нутаг болон олон улсын чиглэлд үйлчлэгчээр ажилласан байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close