ЗГ:Сурагчдын амралтыг ДОЛОО хоногоор сунгалаа

Томуу, томуу төст өвчний дэгдэт их байгаатай холбоотойгоор сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах хүсэлтийг ЭМЯ-наас БСШУСЯ-нд хүргүүлсэн. Гэвч БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай.

Одоогоор 10 хувьтай байна. Мөн өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн байхад сурагчид амраагүй байсан. Энэ нь амралтын хугацааг уртасгасантай холбоотой. Энэ мэт хүндрэл гардаг учир сурагчдын хичээллэх хугацааг тогтвортой байлгахыг зорьж байгаа. Тиймээс сурагчдын амралтыг сунгахгүй” гэх байр суурийг илэрхийлж байсан.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцжээ. Улмаар сурагчдын амралтыг 7 хоногоор сунгахаар болсон байна. Гэхдээ энэ шийдвэр зөвхөн нийслэлийн ЕБС-уудад хамаарах юм байна. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд орохоор болж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close