Т.Ганболдоос 4 сая ам.долларын хахууль авсан Д.Дорлигжавын хэрэг хэрэгсэхгүй болжээ

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн” хэмээн мэдэгдсэн нь дуулиан дэгдээсэн.

Шилжүүлэг хийсэн баримтаа дэлгэж, АТГ болон холбогдох байгууллагуудад нь өгсөн байдаг. Гэвч энэ мэдэгдлийн дараа Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав үүнийг гүтгэлэг, андуурал хэмээн мэдэгдсэн бол хариуд нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Энэ бол мөрдөн байцаалтад явж байгаа асуудал.

Гэхдээ тайлбар хийх хэрэгтэй байх. Энэ 4 сая ам.доллар бол Д.Дорлигжавын авсан мөнгөний тодорхой хэсэг нь. Хууль энэ хяналтын байгууллага дээр бусад бүтэн хэмжээгээрээ шалгагдаж байгаа. 4 сая ам.доллар бол олон нийтэд ил гарсан хэсэг нь” хэмээн тайлбар хийсэн.

Тус  хэргийг ийнхүү мэдэгдлээс хойш хуулийн байгууллагууд шалгаж байгаа гэх тайлбарыг өгөөд байсан ч тэд “молиго” өмхүүлжээ. Монгол улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар Ч.Бямбаа нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсныг өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Хэдэн сарын өмнөөс уг хэргийг хэрэгсэхгүй болгох сонирхол улстөрийн хүрээнд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж, сануулж байсан. Гэвч ёртой юм шиг хуулийн байгууллагууд уг хэргийг хэрэг гэж үзсэнгүй.

Энэ талаар Хуульзүйн дэд сайд асан Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Дорлигжавын 4 сая $-н хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсоныг ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар чуулган дээр хэллээ. Ийн түүний 2 шалгагдсан хэрэг хоёулаа Ц.Нямдоржийг сайд байхад хэрэгсэхгүй болов. #УлаанБал-д сануулж байсан ч “сайхан” дарж байгаад хүслээ гүйцэтгэлээ” хэмээсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

16 Сэтгэгдэлтэй

  1. Хөөн хэлэлцэх хугацааг зохицуулж өгсөн раднаасэд цаана нь зохицуулалт хийсэн нямдорж нарт баяр хүргэе. Нөгөө шударга 5 гэдэг попууд хуулинд өөрчлөлт оруулах талаар юу хийв. Эдний жүжиг инээдэмтэй ч төгсгөл нь эмгэнэлтэй

    1. Юу ч байгаад нэмэр алга, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Нэг ардын баатар гарч хувиараа шийтгээд унадаггүй л юм бол иншээд л дуусаа.

  2. Дорлогжав минь дээ чи өнөөдөр хүчтэй байна
    Өөр хэлэх үг алаг даа гэхдээ тэнгэрийн хууль чамаас илүү хүчтэй шүү удахгүй уулзъя

  3. Badarchin bayrlah boloogui dee tegeed ter huragbii ars nomorson chono yvj l baig hereg huuchrahgui gej tsag n erheer unend guitsegdene dee ,uuliin ur gej bas tuunees aihtar ym bii olon zaluusiin ymiig bulaaj avsan daa ter buzar .

  4. сайхан худлаа бичих юмаа. Ганболд худал хэлснийг ОХУ-ын иргэн Алтан дорнод монголын захирал Паушок бүх бичиг баримтыг монгол руу явуулж, Ганболдыг новш гэсэн байсан шүү дээ

  5. Хөлөг хэлэлцэх хугацаа чамтай 100%хамааралтай тайлбар хийх тусам батлагдан….

  6. Шүүхийн хүмүүсээ хуульч даа Манай улсад хууль хэнд яаж үйлчлээд байнаа Одоо болиочээ

  7. Энэ 2 намаас нэгч хүн УИХ-д бүү сонго.Ингэсэн цагт наад Дорлигжав, Нямдорж мэт амьд үхэдлүүд чинь 461-т дүүрэх болно.

  8. Тэмцээд дийлдэггүй юмуу Чи. Томроод л байсан. Тэмцээч наад балайр юмнуудтайгаа.. Худлаа томроод байсан хаа байна..

  9. Ганц борлон хулгайлж гэдсээ цатгасан иргэн ял аваад байхад 4сая ногоон дээрэмдсэн хүн гайхамшигтай нэхээс ,,,,,!?

  10. Xeregni daxin soxogdox estoi bzde Nymbatar tiim xuuli batlulsan dorligjawiig olon jil xorix estoi ganboldtoigoo toxirtsonuu gxde dorligjaw xongil vvsgegch bas luiwarchin yax arggvi monxerew ene xvnd yl ogoxgvi bol bvx xorigdoludaa sulal menget sda

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close