Иргэн Ц.Пүрэвдоржийн гомдлын дагуу ЦЕГ-аас шалгаж буруутай алба хаагчдад хариуцлага тооцлоо

Хувиараа бизнес эрхлэгч иргэн Ц.Пүрэвдорж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа” талаар мэдээлэл хийж, нэр бүхий цагдаагийн албан хаагчийг шалгуулах талаар ЦЕГ-т  мэдээлэл өгсөн. Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна. Тиймээс цаашид  цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байвал  24 цагийн турш ажилладаг 126 дугаарын утсанд ирүүлж байгаарай хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close