“Өгзөгний” дуулианыг “хөзөрчин” гишүүд залгамжлав

АТГ-ынхан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг” хэмээх оффисын байранд ажиллагаа явуулах үеэрээ мөрийтэй тоглож байсан УИХ-ын 2 гишүүнийг газар дээр нь гарджээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга БНСУ-д “өгзөгний” хэргээс саатуулагдсан дуулиан намдав уу, үгүй юу ийнхүү “хөзөрчин” гишүүдийн асуудлаар энэ 7 хоног эхэлж байна.

Баривчлан саатуулах гэж байсан бизнесмэнтэй хамт УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн мөрийтэй тоглоод сууж байсныг АТГ-ынхан баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгөөд байна. Цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Магадгүй чимээгүй нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм. Гэтэл хэвлэл мэдээллээр М болон Х үсгээр эхэлсэн гишүүн хэмээх мэдээлэл гарсантай холбогдуулан энэ үсгээр эхэлсэн гишүүд твиттер хуудсаараа  “би биш” гэсэн мэдэгдэл хийж эхэлжээ.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар ийнхүү жиргэжээ. Тэд биш бол өөр хэн бэ? М. үсгээр эхэлсэн УИХ-ын 5 гишүүн байдаг бол Х үсгээр эхэлсэн 2 гишүүн бий. Харин хэн нь мөрийтэй хөзөрчид бол. Таагаарай монголчуудаа, бариарай цагдаа нараа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

Хариулах Зочин Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close