Редакцийн сонголт

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр “өгзөгний” хэргээр БНСУ-д саатуулагджээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг  Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар өнөөдөр нисэх багийн ажилтны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилсан байна. Тэрбээр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцоор зорчих үеэрээ  20 орчим насны үйлчлэгч бүсгүйн өгзөгт гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” хийсэн байна. Энэ дагуу нисэх багийнхан  цагдаад мэдээлэл өгч,  цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилжээ.
Гэхдээ Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.
ҮХЦ-ийн дарга Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан хэмээн албаны эх сурвалж мэдээлэл өглөө. 
 
Эх сурвалж: YONHAP
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Ү.Х.Ц-н Өвөө, Эмээ нарыг Төрөөс холдуулж тэтгэвэрт нь гаргасан нь дээр биш үү хө.

Хариулах Т. Баттогтох Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close