Редакцийн сонголт

Шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн ял өглөө. Харин Доржзодов…

Өнөөдөр өглөө 08.30 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  эхэл “60 тэрбумын” буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллагдсан Нийслэлийн МАНын хорооны дарга,  НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал  дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.   Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах”  яллах дүгнэлт  үйлдсэн. Харин шүүх үүнийг нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцож 4 жилийн хорих ял оноожээ. Харин энэхүү хэргийг нь схемчилж санаачилсан Доржзодов гэрчээр мэдүүлэг өгөөд явжээ.

Уг хуралд шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун, шүүгдэгч Ц.Сандуйн өмгөөлөгчөөр Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар оролцож байгаа ба шүүх бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар багтжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close