Дуучин Б.Амархүү батлан даалтад гарсан байжээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг.

Түүний хоригдох хугацаа энэ сарын 18-нд дууссан бөгөөд тухайн өдөр түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх хурлыг ийнхүү өнөөдөр товлосон.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Амархүү хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдоогүй гэнэ. Тиймээс энэ сарын 18-ны өдөр батлан даалтад гараад байжээ.

Мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар буруутгаж буй. Энэ зүйл ангид хэрэглэсэн гэх үг байхгүй бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Дуучин Б.Амархүү шүүх хуралд хоёр өмгөөлөгчийн хамт оролцож байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close