Редакцийн сонголт

Э. Оюунболдоос бүгдийг хураахаар шийджээ

Ид залуухан 26-хан настайдаа улсын аварга болсон Э.Оюунболд сэргээш  хэрэглэсэн нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор  Улсын баяр наадам зохион байгуулах Үндэсний хороо хуралдаж, шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцож олгосон цол, чимэг, бай шагналыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасахаар тогтсон байна. Иинхүү хатуу шийтгэл ногдуулснаар  монгол эрчүүдийн эд бярыг харуулж, монгол түмний магнайг тэнийлгэдэг үндэсний бөхийн спортыг цэвэр ариунаар хөгжүүлэх, бөхчүүдийг шударгаар барилдахад нөлөөлнө хэмээн үзэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close