Редакцийн сонголт

Д.Оюунхорол гишүүний санаачилснаар Их дүйчин өдрөөр амраахыг дэмжлээ

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаас Бурхан багшийн Их дүйчин өдрөөр бүх нийтээр амраах  Д.Оюунхорол гишүүний санаачилсан хуулийн төслийг олонхийн саналаар дэмжлээ.

Хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлсэн хэмээн Д.Оюунхорол гишүүн төслөө танилцууллаа.

 Төсөлд дурдсанаар, өнөөдөр Монгол улсад буддын болон бусад шашны 364 сүм хийд бүртгэлтэй байдаг аж. Үүний  134 нь буддын шашных бөгөөд манай  нийт иргэдийн 53 хувь нь буддын шашин шүтдэг юм байна.  Мөн монголчууд жилийн 365 хоногийн 14 хоногт нь бүх нийтээр тэмдэглэдэг  8 баяраар амардаг нь  бусад оронтой харьцуулахад дундаж үзүүлэлт юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close