С.ЭРДЭНЭ: ФАТФ ДӨНГӨЖ САЯ МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛЧИХЛАА

АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад орууллаа” гэлээ. Энэ өдрүүдэд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо үргэлжилж байна. Энэ хурлаар хэлэлцэх нэг асуудал нь Монгол Улсын тухай юм. Тодруулбал, санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцэгдэх бөгөөд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдэх байсан. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнийн өгсөн мэдээллээр Монгол улс саарал жагсаалтад оржээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close