Редакцийн сонголт

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ЗГ-ын 256 тоот тогтоол буюу “Улаан сайр-2”-ын хэргээр яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан  Ж.Эрдэнэбатыг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталжээ.  Учир нь тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Тост, тосонбумын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайг шинээр олгох боломжийг өгсөн байдаг.

Улмаар “Улаан сайр-2” хэмээх ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас 5 сая төгрөгөөр худалдан авч, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэхүү лицензээ  зургаан сарын дараа “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан нь түүнийг АТГ-т шалгуулах үндэслэл болсон юм. Учир нь хашааны амбаарын газар ч худалдаж авч чадахгүй үнээр 1462,82 га талбай бүхий ашигт малтмалын лицензэд талбайг зарсан гэх нь ямар ч тэнэг хүний ой тоонд багтахгүй хуурамч худалдан авалтын гэрээ байсан. Тиймээс АТГ тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан шалгаж,  Нийслэлийн Прокурор үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар татах тогтоолыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Үйл явдлыг сөхвөл:

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг 2017.09.07-ны өдөр огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргаж,  2019.10.04-ний өдөр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан үүргээ хүлээн авсан байдаг. Гэтэл

Ж.Эрдэнэбат огцорсон өдрөөсөө хойш буюу Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх хугацаандаа /2017.09.07 – 2017.10.04/  Засгийн газрын 256 дугаар тогтоолыг баталж, энэ дагуу “Элбэг-Орд” ХХК 2019.09.26-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 1463 га бүхий “Улаан сайр-2”  тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн эзэмших  гэрчилгээгээ албан ёсоор авч байжээ. .

2017.09.13-ны өдрийн энэ тогтоолоор  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтооход талбай нь давхацсан ААН-үүдэд НӨХӨН ОЛГОВОР олгохоор болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Энэ хүн чинь аймгийн засаг дарга байхдаа 2010 онд албан тушаалаа ашиглаад ИТХ даа нөлөөлж хүүхдийн Арцат зуслан .Гүн нуур зусланг засаг дарга Ж.Эрдэнбат хариуцаж худалдах гэх маягийн тогтоол өөртөө гаргуулаад Арцат зусланг өөрөө ээж Пүрэвдулам гэдэг хүнийхээ нэр дээр авчихсан байна гээд байнаа.Иргэдийн хардах эрхийн хүрээнд сонссоноо бичлээ шалгануу.Сентоарро гоулд гэдэг компанаас бас засаг дарга байхдаа Түнхэл тосгонд үнэгт өртөөнд амралтын иж бүрэн цогцолбор барилга байгууламж амралтын газар бас л өөрөө шан харамж хэлбэрээр авсан байж болзошгүй.өөрөө авахдаа бас л ээжийнхээ нэр дээр авсан байж болзошгүй тухай иргэд яриад байнаа шалгануу

  2. Энэ хүн чинь аймгийн засаг дарга байхдаа 2010 онд албан тушаалаа ашиглаад ИТХ даа нөлөөлж хүүхдийн Арцат зуслан .Гүн нуур зусланг засаг дарга Ж.Эрдэнбат хариуцаж худалдах гэх маягийн тогтоол өөртөө гаргуулаад Арцат зусланг өөрөө ээж Пүрэвдулам гэдэг хүнийхээ нэр дээр авчихсан байна гээд байнаа.Иргэдийн хардах эрхийн хүрээнд сонссоноо бичлээ шалгануу.Сэлэнгийн Ноён уулын Гацууртын ордын канадын Сентоарро гоулд гэдэг компанаас бас засаг дарга байхдаа Түнхэл тосгонд үнэгт өртөөнд амралтын иж бүрэн цогцолбор барилга байгууламж амралтын газар бас л өөрөө шан харамж хэлбэрээр авсан байж болзошгүй.өөрөө авахдаа бас л ээжийнхээ нэр дээр авсан байж болзошгүй тухай иргэд яриад байнаа шалгануу

  3. Ж.Эрдэнэбатыг гайгүй нэр цэвэр улс төрч гэж боддог.Буруутгах аргаа олох юмдаа.Худлаа сенсааци байлгүй дээ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close